Жор

Амтат калбижим хийх арга

12 мин

Амтат калбижим хийх арга
Орц: /4 хүний порц/
1.Үхрийн хавирга /500-600г
2.Сармис 3-4 хумс
3.Сонгино 2-3 ширхэг
4.Төмс 3ш
5.Лууван 3ш
6.Ногоон сонгино /50-60г/
7.Элсэн Чихэр
8.Гүчүжан тал халбага
9.Гүнжидийн тос 2 х
10.Гүнжидийн үр 2х
11.Элсэн чихрийн уусмал 2х
Хийх арга:
Жижиглэж бэлдсэн сайн чанарын үхрийн хавиргаа 30 минут зөөлөн галаар болгоод үхрийн махаа шүүж авна.
Хавиргаа амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сои соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны аяга алимны цуу, 2 хоолны халбага гүнждийн тос, 1/2 жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага жижиглэсэн сармис хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холиод хэсэг хугацаанд амраана.
Үүний дараа бэлэн хэрчсэн ногоогоо дээрээс нь хийгээд шүүж авсан шөлнөөсөө 2-3 аягыг хийж дахиж 30 минут орчим буцалгасны дараа амсаж үзээд шаардлагтай амлагчуудыг нэмж амталж болно.
Зөөлөн галаар удаан буцалгасны дараа шөлөн өтгөн соус шиг болох үед нь гүнждийн үр, жижиглэж хэрчсэн ногоон сонгиноо хольж хутгана.