Жор

Машиндсан махаар гэрийн бууз хийх жор

15 мин

Машиндсан махаар гэрийн бууз хийх жор
Орц: / Гурил, хонь буюу үхрийн татсан мах, сонгино, ус, давс, бууз амтлагч/

Хийх дараалал:
Гурилаа устай хольж зуурна.
Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
Элдсэн гурилан дээрээ татсан мах, сонгино хольж, амталсныгаа тавин чимхэнэ.
Чимхэхдээ ихэнхдээ дугуй хэлбэртэй болгох бөгөөд цэцгэн бууз, хонин бууз гэх мэт чимхэлт бий.
Жигнүүртээ ус хийн буцалмагц дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ.